Сэдвээ бич. AI ойлгоод, тасралтгүй хянана.

Facebook хуудас, X/Twitter, мэдээний сайтыг уншиж, утгыг нь AI шүүнэ. Танд хамаатай нь л Telegram руу очно.

Идэвхтэй эх сурвалж
сүүлийн гуч хоногт нийтэлсэн
Хоногт AI шинжилсэн
пост, жиргээ, мэдээ
Нийт шинжилгээ
баазад хуримтлагдсан

Арван таван минут тутам шинэчлэгддэг агшин зураг — үйлдвэрлэлийн баазаас.

Боломжууд

Хайлтын мөр биш, хяналтын систем

Түлхүүр үг таарах нь мониторинг биш. MOSINT утгыг нь ойлгоод, танд хэрэгтэй эсэхийг шийднэ.

Бодит цагийн Telegram мэдэгдэл

Пост, мэдээ гармагц шинжлэгдэнэ. Сэдэвт тань нийцвэл дунджаар арван минутын дотор мэдэгдэл ирнэ.

Утга санааны AI шүүлт

Сэдвээ энгийн үгээр бич — систем таних дохио, дүрмээ өөрөө гаргана. Мэдэгдэл бүрийг AI шүүгч шалгаж, хамааралгүйг хаяна.

Өнгө аяс ба өдрийн тойм

Пост бүр эерэг/сөрөг/саармаг гэж үнэлэгдэнэ. Орой бүр AI сэдвээр тань тайлан бичнэ — юу болсон, хэн юу гэсэн, юунд анхаарах.

Уулзалтгүй, шууд эхлэх

Борлуулагч ч үгүй, гэрээ ч үгүй. Ботоо нээгээд сэдвээ бичихэд л болно.

Хэрхэн ажилладаг

Дөрвөн алхам, нэг минут

Юу ч суулгахгүй. Telegram байгаа бол бэлэн.

  1. 01

    Ботоо нээ

    Telegram дээр ботоо нээгээд /start дар. Бүртгэл өөрөө үүснэ.

  2. 02

    Сэдвээ бич

    Хянах зүйлээ энгийн үгээр бич — нэр, компани, өрсөлдөгч, салбарын асуудал. Дохиог нь систем гаргана.

  3. 03

    Мэдэгдэл ирж эхэлнэ

    Тэр мөчөөс таарсан пост, жиргээ, мэдээ бүр товч мэдэгдэл болно — өнгө аяс, хураангуй, эх холбоос.

  4. 04

    Дашбоардаа нээ

    Dashboard товч бүтэн зураглал нээнэ — тренд, өнгө аяс, топ хуудас, AI тайлан, лайв/реелийн дүгнэлт.

Систем дотор

Дашбоард дээр AI юу үзүүлдэг вэ

Дэлгэцийн зураг биш — ботын дашбоардын хэсгүүдийг сайтын дизайнаар дахин зурсан, ажилладаг хувилбар. Тоо нь жишээ, бүтэц нь бодит.

MOSINT
Жишээ өгөгдөл

Сүүлийн 24 цагийн нийтлэл

19,651нийт нийтлэл

Сүүлийн 24 цагт Facebook, Twitter болон мэдээний сайтад орсон өгөгдөл.

+3,054 эерэг−1,777 сөрөг

AI шинжилгээ: 8,790 / 8,838 (99.5%)AI

нийт пост

19.7K

AI шинжилсэн

8.8K

99.5%

нийт реакц

922.2K

нийт коммент

118.3K

нийт шэйр

620.1K

нийт хандалт

1.7M

Өдөр тутмын сошиал үзүүлэлт

Сүүлийн 30 хоногийн Facebook нийтлэл, Twitter жиргээ болон мэдээний сайтын нийтлэлийн өдрийн нийт тоо.

04.0K8.0K12.0K16.0K
0500.0K1.0M1.5M2.0M
08-0408-1408-29
  • Facebook нийтлэл
  • Twitter жиргээ
  • Мэдээний нийтлэл
  • Нийт хандалт

Facebook реакшн

24 цаг
  • Like749.6K · 81.3%
  • Love70.4K · 7.6%
  • Haha46.1K · 5.0%
  • Care21.2K · 2.3%
  • Angry17.5K · 1.9%
  • Sad12.0K · 1.3%
  • Wow5.4K · 0.6%

Өдөр тутмын сентимент хандлага

AI

AI шинжилсэн нийтлэлүүдийн эерэг / нейтрал / холимог / сөрөг хувь хэмжээ. Сүүлийн 14 хоног.

0%25%50%75%100%
08-1708-2308-29
  • Эерэг
  • Нейтрал
  • Холимог
  • Сөрөг

Хамгийн өндөр хандалт авсан хуудсууд

хандалтаар эрэмбэлсэн
#ХуудасНийт нийтлэлХандалт
1Hoops Mongolia346.7K
2Хотын дугуйчид227.9K
3City Beat UB1826.2K
4Спорт тойм2025.2K
5Kino Medee2023.0K

Өндөр хандалттай сэдвүүд

AIAI-аар олон хуудаст давтагдсан, хандалт өндөртэй сэдвүүд.

Сүүлийн 24 цагт олон хуудаст давтагдсан, хандалт өндөртэй сэдвүүд.

#1Эерэг

Шигшээ баг олон улсын тэмцээний хагас шигшээд шалгарлаа

Эрэгтэй шигшээ баг бүсийн тэмцээний хагас шигшээд шалгарсныг олон хуудас мэдээлж, тоглогчдын тоглолт, дасгалжуулагчийн шийдвэрийг өргөнөөр сайшаав. Финалын цаг, шууд дамжуулалтын талаар асуулт олон байна.

18.6K реакц · 2.0K коммент · 441 шэйр21.1K хандалт · 70 пост

#2Холимог

Шинэ дугуйн замын эхний өдрүүд: зогсоол, тэмдэглэгээний маргаан

Дугуйчид шинэ замыг сайшааж байгаа ч уулзвар дээрх тэмдэглэгээ, дугуйн зогсоолын хүрэлцээ, автомашины зогсоол хасагдсан талаар санал зөрж байна. Хотын хуудсууд нэмэлт зогсоолыг хуваарийн дагуу тавихаа мэдээлэв.

11.6K реакц · 4.5K коммент · 1.8K шэйр17.9K хандалт · 101 пост

#3Эерэг

Шинэ уран сайхны киноны нээлт: анхны үзэгчдийн сэтгэгдэл

Долоо хоногийн сүүлээр нээлтээ хийсэн дотоодын уран сайхны киног үзэгчид, кино хуудсууд өргөнөөр сайшааж, жүжигчдийн тоглолт, зураг авалтыг онцлов. Дараагийн үзвэрийн цаг, хотоос гадуурх театрын хуваарийг асуусан коммент олон.

9.5K реакц · 1.3K коммент · 610 шэйр11.4K хандалт · 26 пост

#4Сөрөг

Зарим дүүрэгт халуун усны түр хязгаарлалт

Хэд хэдэн дүүрэгт халуун ус түр хязгаарлагдахыг оршин суугчид шүүмжилж, урьдчилан мэдээлээгүйг онцолжээ. Хугацаа, хороо тус бүрийн хуваарийг асуусан коммент олон.

8.2K реакц · 3.9K коммент · 1.3K шэйр13.4K хандалт · 44 пост

AI8,790 / 8,838 нийтлэл уншиж үнэлсэн (99.5%)12 сэдэв кластерласан+3,054 эерэг · −1,777 сөрөг

Үндсэн — Монголын сошиал орчны 24 цагийн тойм: хэдэн нийтлэл, ямар өнгө аястай, AI юуг сэдэв болгон бүлэглэв.

Тоо, нэр зохиомол; бүтэц бодит. Амьд тоо дээр, „Систем яг одоо“ хэсэгт.

Яагаад MOSINT

Уламжлалт мониторингтой харьцуулбал

Монголд сошиал мониторинг гэдэг агентлаг, төсөл, гэрээ. Бид өөр замаар явна.

ҮзүүлэлтMOSINTУламжлалт мониторинг
Үйлчилгээний хэлбэрЦөөн хэрэглэгчтэй VVIP үйлчилгээТөсөл бүрд тусдаа баг
Хүрэх хугацааБодит цагт, Telegram рууДолоо хоног, сарын тайлан
Нэвтрэх эрхАдмины зөвшөөрлөөр бүх боломжУулзалт, санал, гэрээ
ШүүлтУтга санааны AI + шүүгч загварТүлхүүр үг эсвэл гар ажил
Хамрах хүрээFB хуудас + X/Twitter + мэдээний сайтИхэвчлэн ганц суваг
Мониторингийн сэдэвГурван сэдэв зэрэгТөслийн хүрээгээр

Түгээмэл асуулт

Хэдэн тодруулга

Сэдвээ яаж тодорхойлох вэ?

Энгийн монгол хэлээр — «Оюутолгойн тухай мэдээлэл», эсвэл өөрийн нэр. Систем дохио, дүрмээ гаргаад, өнгөрсөн долоо хоногийн контент дээр туршиж үзүүлнэ.

Хэдэн мэдэгдэл ирэх вэ?

Сэдвийн өргөнөөс хамаарна. Шүүлтүүр хэт өргөн бол бот шууд анхааруулж, нарийсгахыг санал болгоно.

Сэдвээ солиж болох уу?

Болно. Идэвхтэй сэдвийн тоо л хязгаартай — хэдэн ч удаа солиж, түр зогсоож болно.

Дашбоардыг хэн харах вэ?

Зөвхөн админы зөвшөөрсөн хэрэглэгч өөрийн Telegram-аараа нэвтэрнэ. Сэдэв, мэдэгдлийг тань бусад хэрэглэгч харахгүй.